Түр хамгаалах 32 байр, нэг цэгийн үйлчилгээний төв хэвийн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-24 11:03:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар түр хамгаалах 32 байр, нэг цэгийн үйлчилгээний төв хэвийн ажиллаж байна.


Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд нийт 127 хүн аюулгүй байдал, хамгаалалтын үйлчилгээ авчээ.


Нийслэлд 94, аймаг орон нутагт 46 хүн эдгээр төвд хамгаалуулсны 18 нь насанд хүрэгч, 122 нь хүүхэд байв.


Хоёр хүүхдийг гэр бүлд нь хүргэж, 22хүнийг дэмжиж туслах, холбон зуучлах үйлчилгээнд хамруулж, зургаан хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. 

Холбоотой мэдээ