Нийслэлд саатсан орон нутгийн иргэдийг ирэх сарын 10-ны дотор буцаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-26 17:15:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар 85 мянган иргэн орон нутаг явах хүсэлтээ илэрхийлээд байна. Улаанбаатар хот руу ирэх хүсэлтэй 5300 иргэн байна. Эдгээр иргэний зорчих хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-10-нд график төлөвлөгөөтэй зохион байгуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

 

Эдгээр иргэдийн 70 хувь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн унаагаар, 10 хувь нь онгоцоор нисэх хүсэлт илэрхийлжээ.

Ийнхүү 10 хоногийн хугацаанд зорчих хөдөлгөөнийг нэгдсэн төлөвлөгөөтэй буюу халдвар кластерлаж гарсан 5 аймаг, стратегийн орд газар бүхий Өмнөговь аймгийг оруулаад 6 аймгийн иргэдийг 12 дугаар сарын 7-ноос хойш зохион байгуулна.

Хөдөө орон нутаг руу явах иргэдийн тоонд түрээсийн байранд амьдарч байгаа болон оюутны байранд буй 12 мянга орчим оюутан ч орж байна. 

Холбоотой мэдээ