Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон хугацааг сунгав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-11-30 22:58:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 46-р хуралдаанаар аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон хугацааг 12 сарын 11-ний өдөр хүртэл сунгалаа.

Аймгийн хэмжээнд урлаг, соёлын үзвэр үйлчилгээ болон олон нийтийг хамарсан арга хэмжээ, РС тоглоом, бүжгийн клуб, бильярд, спорт заал, фитнес, сүм хийд, гоо сайхны үйлчилгээ, баар, ил задгай барааны захын үйл ажиллагааг  зогсоосон байна.

Харин худалдаа эрхлэх барилга байгууламжтай хүнс, бараа, барилгын материалын дэлгүүр, дугуй засвар, авто засвар, такси үйлчилгээ, авто угаалга, халуун ус, үсчин, цайны газар, рестораны үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллуулахаар  болжээ.

Холбоотой мэдээ