Баруун-Урт сумын иргэдийг 14 цэгт буулгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-12-01 16:00:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос нутаг буцах иргэдийн 500 гаруй нь Баруун-Урт суманд ирнэ. Харин тэднийг сумын төвийн дөрөвдүгээр тойргийн замын дагуу тогтоосон 14 цэгт буулгана.

Ингэхдээ иргэд өөр өөрсдийн гэрийн ойролцоох цэгт бууна. Автобуснаас буусан даруйдаа шууд гэртээ очно, өөр ямар нэг маршрутаар илүү хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байгаа юм.

Тус аймгаас 2074 иргэнийг 12 автобусаар тээвэрлэнэ. Эхний ээлжийн дөрвөн автобус 12 дугаар сарын 01-нд замд гарах ёстой. Одоогоор иргэдийн бүртгэл тулгалт зэрэг ажил хийгдэж, эхнээс нь хүмүүсээ суулгаж эхэлсэн ч хараахан хөдлөөгүй байгааг аймгийн Авто тээврийн төвөөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ