Үсчин гоо засалчдын холбооноос энэ сарын 11 хүртэл ажиллахгүй гэдэг хүсэлтээ хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-01 21:32:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 46-р хуралдаанаар Үсчний газрыг ажиллуулах шийдвэр гаргасан боловч аймгийн Үсчин гоо засалчдын холбооноос энэ сарын 11 хүртэл ажиллахгүй гэдэг хүсэлтээ Шуурхай штабт хүргүүлсэн байна.

"Сүүлийн үед халдварын голомттой бүсээс маш олон иргэн тээврээр ирж байна. Үсчид бид маш ойрын зайнаас үйлчилгээ үзүүлдэг учраас хамгийн эрсдэлтэй нөхцөл бүрдэнэ. Иймээс Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг  үсчин, гоо сайханчдын саналыг нэгдсэн группээр дамжуулж авахад олонх нь буюу 90 хувь нь эрсдэлтэй нөхцөлд ажиллахгүй байх санал гаргасан” гэдгийг аймгийн Үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Г.Сувдаа хэлж байлаа. Тус аймагт 28 үсчин гоо сайхны салонд нийт 250 гаруй үсчин, гоо сайханч,  хумс засалчид ажилладаг ажээ.

Холбоотой мэдээ