Орхон аймагт ирж байгаа иргэн бүрийн гар утсанд GPSBOX аппликейшн суулгана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-12-02 14:02:06
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Шуурхай штабын 70359099, Эрүүл мэндийн газрын 70353666 дугаарын утсаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Үүнээс Орхон аймгаас гарах болон орох  6000 гаруй иргэн Erdenet.mn  сайт болон 70359099 дугаарын утсанд  хүсэлт ирүүлснээс нийслэл, хөдөө орон нутаг руу зорчих 3738, ирэх 2545 иргэн бүртгүүлээд байна.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын долооноос зорчих хөдөлгөөнийг нээнэ. Иймд дээрх 6000 гаруй иргэнийг гарах, орох хөдөлгөөнтэй холбоотой зохион байгуулалт, төлөвлөлтийн ажил хийж байна. Ингэхдээ Орхон аймагт орж ирж байгаа иргэн бүрийн гар утсанд GPSBOX аппликейшн суулгаж гэрийн тусгаарлалтын 14 хоногийн хугацаанд хянах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэнэт рүү орох болон гарах бүх иргэн PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой тул Эрдэнэтээс гарах иргэдийн судалгаа, тоонд үндэслэн шинжилгээ авах цэгийн байршлыг урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. 

Холбоотой мэдээ