3224 иргэн гэрийн тусгаарлалтад байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-12-09 17:38:17

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 3224 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Дээрх иргэд Улаанбаатар хот болон бусад аймгаас ирснийг өдөр бүр утсаар хяналт тандалт хийж, гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах болон халдвар хамгааллын зөвлөгөө зөвлөмж өгч байна гэж ЭМГ-аас мэдээллээ. 

Энэ сарын 8-ны 08.00 цагаас өнөө өглөөний 08.00 цаг хүртэл Хөлөнбуйр сумын постоор Дорнод аймагт 67 тээврийн хэрэгслээр 281 зорчигч, Баян-Уул сумын постоор гурван тээврийн хэрэгслээр 61 зорчигч нэвтэрчээ. Харин Дорнод аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу 61 тээврийн хэрэгслээр 174 зорчигч, Баян-Уул сумын постоор гурван тээврийн хэрэгслээр 15 зорчигч буцсан байна. 

Холбоотой мэдээ