Өнөөдөр Орос, АНУ-ын тэргүүн нарын уузалт Нью-Йорк хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-28 18:22:54

Орос Улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр  Нью-Йорк хотноо  НҮБ-ын Ерөнхий ассамблей байгуулагдсаны 70 жилийн түүхт ойд зориулсан чуулган  дээр үг хэлж,  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийнэ.

Өчигдөр Оросын төрийн тэргүүн SBS болон PBS телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, Америк чөлөөт сэтгэлгээг хүндэтгэн үздэг, өөрийгөө  хаан хэмээн үздэггүй. Удирдагч хүн улс  эх орныхоо төлөө юу хийж байна гэдэг нь  чухал хэмээн үздэг тухай өгүүлжээ. Түүнчлэн тэр  дэлхийн нэрт хөгжимчин,  дуучин  Элтон Жонтой утсаар ярьсан тухайгаа ч дурсав. Ярилцлагыг дээрх хоёр суваг телевиз ерөнхийлөгч  В.Путины  НҮБ-ын Ерөнхий Ассамблейд   үг хэлэх,  АНУ-ын  ерөнхийлөгч  Барак  Обаматай хийх уулзалтын  өмнө  америкийн үзэгч олонд хүргэж  буй  тухай  Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.  

Дашрамд хэлэхэд, өчигдөр Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлж байх үеэр Орос улсын Байнгын төлөөлөгч Виталий Чуркин болон тус улсын бусад төлөөлөгчид  хурлын танхимыг орхин гарчээ. Мөн Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ үеэр  хурлын  танхимын дэргэдэх өрөөнд байсан аж. Тэрээр үүнийгээ ерөнхийлөгч П.Порошенкогийн дараа үг хэлэх ёстой гэдгээр тайлбарлажээ.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд