Хөрөнгийн биржид 5.8 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-14 16:23:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 815,662,544.79 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 51 компанийн 5.8 сая хувьцаа 815,662,544.79 төгрөгөөр арилжив. 


Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.


Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 10 компанийн бондыг нийт 1 сая төгрөгөөр арилжжээ. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 76.830 нэгж эрхийг нийт 8,071,158.59 төгрөгөөр арилжив. 

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,611,266,361,379 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,650.92 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.21 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ