Хагас сая гаруй толгой малын махыг зах зээлд нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-14 18:38:01

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймагт бэлчээрийн даацын судалгаагаар өвөлжих, хаваржих боломжит малын тоо хонин толгойд шилжүүлснээр 187,5 мянган толгойгоор хэтрээд байгаа аж.

Мөн бусад аймгийн 300 гаруй мянган толгой мал өвөлжиж байгаа нь өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй.Тиймээс энэ өвөл аймгийн хэмжээнд 523099 толгой малыг хүнсний хэрэгцээнд болон зах зээлд борлуулах ажлыг явуулж байна.

Үүнд 23637 адуу, 4028 тэмээ, 25139 үхэр, 247357 хонь, 222938  толгой ямааг тус тус бэлтгэж зах зээлд нийлүүлнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Тус аймагт 2.8 сая толгой мал өвөлжиж байна. 

Холбоотой мэдээ