Сэлэнгэ аймагт батлагдсан нийт тохиолдлоос 51 нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-23 17:54:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт коронавирусний батлагдсан тохиолдол нийт 217 болоод байгаа. Эдгээр батлагдсан нийт тохиолдлоос 51 нь бүрэн эдгэрчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад эдгэрсэн 11 иргэнийг Сүхбаатар суманд татан авах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулж байна.  

Аймгийн Онцгой комиссын зүгээс нийт сумын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнд ард иргэддээ тулгарч байгаа асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж, эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэн нэг бүрийг хяналт ажиглалтад байлган, сонор сэрэмжээ улам бүр өндөржүүлж ажиллахыг мөн Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэд хөл хорионы дэглэмээ чанад сахиж, онцын шаардлагагүй бол гэрээс гаралгүй хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа.


 

Холбоотой мэдээ