Вакцинд хамрагдагсдыг цахимаар бүртгэх боломжийг ДЭМБ судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-30 12:01:24

ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийг цахимаар бүртгэх боломжийг ДЭМБ судалж байна.


Энэ тухай тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Тарик Язаревич мэдэгджээ.


“Вакцинд хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ нь тухайн хүн ямар вакцин хийлгэснийг харуулж байгаа юм. Одоогоор вакцинжуулалтад хамрагдсан талаарх энгийн бүртгэлийг хэрхэн цахим хэлбэрт шилжүүлэх асуудлыг ДЭМБ судалж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Вакцинжуулалтад хамрагдсан иргэд нэгдүгээр сараас эхлэн вакцин хийлгэснийг батлах паспортоо авах боломжтой хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өмнө нь мэдэгджээ.


Вакцинжуулалтыг эхлүүлэхдээ ковид-паспортыг нэгэн зэрэг нэвтрүүлэх нь тун зөв алхам юм хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Н.Ф. Гамалеягийн нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мөн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ