Төрийн ашиглахгүй байгаа газарт ЖДҮ эрхлэгчдийг оруулах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-11 13:31:49
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 8-нд хуралдсан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн VIII хуралдаанаар “Орон нутгийн өмчийн 2021 оны түрээсийн орлогын төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудалд орон нутгийн өмчийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэргүүлэгчид сануулав. Төрийн өмчийг үр ашигтай зарцуулах, ашиглахгүй байранд ЖДҮ эрхлэгчдийг оруулах, түрээсийн төлбөргүйгээр ашиглалтын төлбөрийг төлүүлж байрлуулах зэрэг санал гарлаа.  Мөн орон нутгийн өмчид бүртгэлтэй байгаа газруудыг тодорхой болгох, ашиглахгүй байгаа объектод түрээс төлдөг газрыг оруулах хэрэгтэй гэсэн юм.

Одоогийн байдлаар 2011 онд худалдан авсан, хуучнаар Тэнгис төвийн хоёрдугаар давхарт байрлах Агропаркийн байрыг ашиглахгүй байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ