ОХУ-д "Спутник V" вакцинаар 1.5 сая гаруй хүн тариулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-11 11:35:55

МОСКВА. /TASS/. Коронавирусний "Спутник V" вакцинаар 1.5 сая гаруй хүн тариулжээ.


Энэ тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


"Спутник V" вакцинаар 1.5 сая гаруй хүнийг дархлаажуулаад байна. Вакциныг иргэдэд хийж эхэлснээс хойш хүчтэй харшил үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ. 


Оны эцэс гэхэд 1.5 сая тун вакцин нийлүүлнэ хэмээн Гамалея-гийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург өмнө нь мэдэгдсэн юм. Вакцин хийлгэсэнтэй холбоотойгоор шинээр гаж нөлөө илрээгүйг тэрбээр мөн цохон тэмдэглэв. Вакцинжуулалт ОХУ-ын бүх бүсэд 12 дугаар сарын дундуур эхэлжээ.

Холбоотой мэдээ