Ханх сумаас 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-12 09:05:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 26 километрийн зайд Улаанбаатарын цагаар 05:32:55 цагт 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр (EMCS-CSEM) 1 дүгээр сарын 12-ны үүрээр ОХУ болон Монгол Улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэсэн байна.


Газар хөдөлсөн чичиргээ Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймагт түүнчлэн, Хөвсгөл аймгийн нутаг Ханх сум болон Хөвсгөл нуурын ойролцоо илүүтэй мэдрэгдэв.

 

Үүний өмнөхөн буюу нэгдүгээр сарын 7-нд Улаанбаатарын цагаар 21:12:46-д Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн урд зүгт 21 км зайд 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлснийг тус хүрээлэн мэдээлсэн. Харин 30 жилийн өмнө 1991 оны 12 дугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.


Холбоотой мэдээ