“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ХАБЭА-н мэдээлэгч аппликейшн боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-12 11:51:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийсэн онцлох ажлуудаа танилцууллаа.

Тухайлбал, эрсдэлийн удирдлагын цахим программ боловсруулж, бүх цехийн ажлын байруудын эрсдэлийн үнэлгээг цахим санд төвлөрүүлжээ. Мөн, аюултай тохиолдлын судалгаа, бүртгэлийн цахим программ боловсруулан ашиглаж байна. Түүнээс гадна, Эрүүл ахуйн хэмжилт шинжилгээний программ боловсруулж, хэмжилтийн үр дүнг цахим санд төвлөрүүллээ. Мөн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын үйл ажиллагааг цахимжуулж, сан үүсгэсэн байна.

Гар утасны ХАБЭА-н мэдээлэгч аппликейшн боловсруулан ашигласнаар эргэх холбоо сайжирч байгаа аж. Мөн сүүлийн найман жилийн статистик судалгааны үр дүнгээр аюултай эрчим хүчний эх үүсвэрт тусгаарлалт хэрэглээгүйгээс гарсан осол нийт ослын 20 орчим хувийг эзэлж байсанд дүн шинжилгээ хийж, аюултай эх үүсвэрийг цоожлох, пайзлах тогтолцоог Дулааны цахилгаан станцаас эхлэн цехүүд дээр хэрэгжүүлжээ.

Түүнчлэн 2020 онд анх удаа, Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүний хавсралт хөтөлбөрүүд, түүний хэрэгжилт, Цацрагийн үүсгүүрийн техникийн төлөв байдал тогтоох эрсдэлийн үнэлгээ, Цацрагийн үүсгүүрээс хүн амд үзүүлэх шарлагын үнэлгээ, Цацрагийн ослын эрсдэлийн үнэлгээ, Цацрагтай ажиллагчдын ажлын байрны тодорхойлолт, Орчны цацрагийн хяналт мониторинг хийсэн байна.  

 

 

Холбоотой мэдээ