Улаанбаатарт 14-16 хэм дулаан
ЛАВЛАГААИхэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 11-16 градус, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч 14-16 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.