Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-13 17:45:45
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Б.Цэрэнсодном, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга М.Батцоож нар “Орхон аймгийн 2021-2022 оны  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр”-т  гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийг   Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 19.1.4, 20.4.4 дэх заалт, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Орхон аймаг, Эрдэнэт хотыг 2021-2025 онд  хөгжүүлэх үндсэн чиглэлийг үндэслэн байгуулсан юм. Уг хэлэлцээр 7 бүлэг, 13 заалт, 80 арга хэмжээг тусгажээ.

Хүн амын амьжиргааны болон цалин хөлсний доод хэмжээ, нөхөн олговор, хөдөлмөр эрхлэлт, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлуудыг зохицуулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлж, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эрх тэгш оролцоог хангах зорилгоор дээрх хэлэлцээрийг байгуулдаг юм. Өнгөрсөн оны хэлэлцээрийн гүйцэтгэл 92.5 хувьтай гарчээ. 

Холбоотой мэдээ