Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-14 13:32:04

ВАШИНГТОН. /РИА Новости/. Дорноговь аймгийн 2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа.

Тус аймаг 2 сая 550.5 мянган толгой мал тоолуулснаас 45.4 мянга нь тэмээ, 164.9 мянга нь адуу, 103.7 мянга нь үхэр, 1069.2 мянга нь хонь, 1167.3 мянга нь ямаа байна. Нийт малын тоо өмнөх оноос 6.1 хувь буюу 146.3 мянган толгойгоор өсжээ.

Холбоотой мэдээ