Мал амьтны сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-14 20:30:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг даргын захирамжийн хүрээнд сумын ЗДТГ, ЗӨСТ, Мал эмнэлгийн газар, “Цэвэр хот” ОНӨААТҮГ-тай хамтран сумын нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр болон эзэмшил газрын мал, амьтны сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд бод малын сэг зэм 40, бог малын сэг зэм 62, үхсэн нохойн сэг зэм долоо буюу нийт 109 мал амьтны сэг зэм ачиж, хог хаягдлын төвлөрсөн цэгт холбогдох хууль тогтоомжийн дагуу устгасан байна.
Аймгийн төвд мал маллаж байгаа иргэд үхсэн мал, амьтны сэг зэмийг нийтийн эдэлбэр газар хаяхгүйгээр “Цэвэр хот” ОНӨААГҮГ-т дуудлага өгч ачуулж байхыг мэргэжлийн байгууллагаас санууллаа.
Холбоотой мэдээ