Хамтран ажиллах ТББ, мэргэжлийн холбоодыг урьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн худалдан авах ажиллагааны газар /ТХААГ/-аас 2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороотой хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг урьж байна.
Хамтран ажиллах тухай ТХААГ-аас
энэ онд үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т
заасны дагуу хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод
хүсэлтээ өгөх юм.
Хамтран ажиллах ТББ,
мэргэжлийн холбоод дараах материалыг бүрдүүлж 2021 оны 02 дугаар сарын 15-ны
дотор цахимаар хэлбэрээр ирүүлэхийг тус газраас уламжилж байна.
Үүнд: Хамтран ажиллах
тухай хүсэлт /албан бичигт үнэлгээний хороонд орох гишүүний нэр, тус ТББ-д ямар
ажил эрхэлдгийг тодорхой дурдсан байх, гэрээ болон хамтран ажиллах тухай албан
бичгийг тус ТББ-ыг итгэмжлэлгүйгээр
төлөөлөх эрхтэй этгээдээс баталгаажуулж ирүүлсэн байх/,
Хуулийн этгээдийн улсын
бүртгэлийн гэрчилгээний хуулбар /шинэчлэгдээгүй улсын бүртгэлийн гэрчилгээний
хувьд нотариатаар гэрчлүүлсэн байх/,
Хуулийн этгээдийн
танилцуулга,
Хамтран ажиллах гэрээ-3
хувь,
Үнэлгээний хорооны
бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн анкет /гэрээний хавсралтын маягтаар/, дипломын
хуулбар, холбогдох материал,
Үнэлгээний хорооны
бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох
сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээний хуулбар