Гар утаснаас интэрнэтэд холбогдох хэрэглэгчийн тоо огцом өсжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 12:40:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад гар утаснаас интернетэд холбогддог хэрэглэгчийн тоо 2020 оны мэдээллээр 40.2 хувь болж огцом өсжээ.


Олон улсад бизнесийн статистик мэдээллээр тэргүүлэгч www.statista.com -оос гаргасан 2018 оны судалгаанд манай улсын интернет хэрэглэгчийн 73 хувь нь зөөврийн болон суурин компьютероос, 25 хувь нь гар утаснаас, нэг хувь нь таблет ашиглан интернетэд холбогдож байв.


Хоёр жилийн дотор ухаалаг гар утасны хэрэглээ ийнхүү өссөн нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, хөдөлмөр зүтгэл юм. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид 4G, WiFi  сүлжээ байгуулж, гадаадаас интернетийн урсгалыг аль болох хямд үнээр түрээслэх гэрээ хэлэлцээ хийж, сонирхолтой контентийн сан бий болгохоор ажиллаж байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэдээлэлд дурджээ. 

Холбоотой мэдээ