QR бүртгэл хийхгүй байгаа ААН-ийн үйл ажиллагааг зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 13:06:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн QR бүртгэл хийхгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргэж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.


Аж ахуйн нэгж, байгууллагууд QR кодоо үүсгэж, үүдэн дээрээ байршуулсан ч иргэд уншуулахгүй байх, аж ахуй нэгж, албан байгууллагууд иргэдэд QR код уншуулах шаардлага тавьж ажиллахгүй байгаа аж.


Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 136 мянга гаруй аж ахуйн нэгж одоогоор өөрийн QR кодыг үүсгээд байна.


Нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулжээ. Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь 121 удаа уншуулсан нь зарим байгууллага QR код уншуулахад хариуцлагагүй хандаж байгааг харуулж байна. 


QR мэдээллийн систем нь коронавирусний халдварын тархалтын үед олон улсын жишгийн дагуу халдвар тээгчийн зорчсон, үйлчлүүлсэн байршил, шууд болон дам харилцагчдыг тогтоох эрсдэл үүсвэл цаг хугацаа алдалгүй мэдээлэл дамжуулах ач холбогдолтойюм. 

Холбоотой мэдээ