Францад хөл хорионы дэглэм зөрчсөн 6 мянга орчим хүнийг торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-18 10:37:41

ПАРИС. /TASS/. Коронавирусний цар тахалтай холбоотойгоор Францад хэрэгжиж буй хөл хорионы цагийг сунгасан эхний өдөр дэглэм зөрчсөн 6 мянга орчим хүнд торгууль ногдуулжээ.


Энэ тухай Францын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.


Хорио цээрийн дэглэмийг зөрчсөний улмаас иргэдийг 135 еврогоор торгож байгаа аж. Францад халдварт өвчний үзүүлэлт өндөр байгаатай холбогдуулан нэгдүгээр сарын 16-нд орон даяар хөл хорионы цагийг сунгажээ. Өмнө нь 20:00 цагаас эхлэн хөл хорьж байсан бол одоо 18:00 цагаас хөл хорих цаг эхэлж байгаа аж.


Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад халдварын улмаас 70 мянга гаруй хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 2.8 сая даваад байна. 

Холбоотой мэдээ