Халамжийн тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө тавин хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-19 11:58:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 11096 хүнд 6,1 тэрбум төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1,3 тэрбум төгрөгөөр буюу 28.9 хувиар өссөн байна.

Халамжийн тэтгэвэрт хамрагдсан 1230 хүнд 3,0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 1,0 тэрбумаар буюу 49.7 хувиар өссөн дүн гарлаа. Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд зориулсан хөрөнгө 19.4 хувиар өссөн байна. Энэ төрлийн нийгмийн халамжид 7841 хүн хамрагдсаны 16.1 хувь ахмад настан, 3.0 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 80.9 хувь хүнс тэжээл хөтөлбөрийн үр шимийг хүртэгсэд байна гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ