Хилд тулсан малыг эздэд хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-29 12:11:07

Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас 24 тооны үхэр бэлчээрээр хил даван орж ирснийг хилийн манаа чиглэлээр нь буцаан гаргажээ.

Иймд ОХУ-ын талд мэдэгдэн, асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн Дорнод аймаг дахь Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр иргэн Д-ийн 66 толгой адуу улсын хилд тулсныг хилийн манаа илрүүлжээ. Тэдгээр малын эзэнд холбогдох хууль дүрмийг танилцуулан баталгаа гаргуулж, зүсмийн бүртгэлийн дагуу адууг хүлээлгэн өгчээ.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд