Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд эсэргүүцэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-01-20 12:48:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд углааш, халаадтай эсэргүүцлээ илэрхийллээ.


Нэгдүгээр төрөхөд амаржсан эх коронавирусний халдвар авсан нь баталгаажиж, өчигдөр нярайн хамт тусгаарлагдсан. Тусгаарлах ажиллагааг зохион байгуулахдаа амаржсан эхийг гэрийн халаад, углааштай нь гадагш гаргасан үйлдлийг тэрбээр шүүмжлэв.


Тэрбээр хэлэхдээ “Өчигдөр орой 22 градус хүйтэн байсан. Нярай биетэй хүн доороосоо жиндсэнээс болж сав хөөрнө, сэтгэл санааны өөрчлөлтөд орно. Энэ бол УОК-ын алдаа. Ийм нөхцөл байдалд хэрхэн ажиллах журмаа гаргачих ёстой байсан. Мөн халдвартай бүсээс иргэн ирэхэд яаж ажиллах журмаа УОК гаргах ёстой байсан. 22-ын товчоонд хүн нас барсан. Өчигдөр Я.Содбаатарын уучлал гуйж байгаагаас харахад гэмшсэндээ гэхээсээ албан тушаалаа авч үлдэх гэсэн байдалтай байсан. Тиймээс УОК-ыг огцрохыг шаардаж байна. Эрчүүд эхнэрт нь, аавууд бэрд нь, охинд нь ингэж хандаж байна гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.



Холбоотой мэдээ