Улаанбаатар хотод байгаа иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-22 09:53:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод байгаа иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. 


Ойрын өдрүүдэд татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын онцгой комисст хүсэлтээ хүргүүлсэн байна. Иймд Аймгийн онцгой комиссоос урьдчилан бэлтгэл хангаж, Улаанбаатар хотоос ирэх хүсэлтэй иргэдийг 01-р сарын 21-24-ний өдрийн 22.00 цаг хүртэл Шуурхай штабын 98009101 70484067 77480101 дугаарт бүртгэх ажээ. Иймд иргэдийг дээрх дугааруудад бүртгүүлж холбогдох мэдээллээ өгөхийг Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. 

Заасан хугацаанд бүртгүүлсэн иргэдтэй Шуурхай штабаас нэг бүрчлэн холбогдож, шаардлага хангасан иргэдийн нэгдсэн тоог гарган, автобусанд суух хугацааг харилцан тохиролцоно гэлээ. 


Холбоотой мэдээ