Аймгийн харьяат 45 хүнийг хүлээн авч гэрийн ажиглалтад оруулжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-27 10:06:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабын 98009101 70484067 77480101 дугаарт аймгийн харьяат 500 орчим иргэн бүртгүүлж Улаанбаатар хотоос нутагтаа буцах хүсэлтээ илэрхийлжээ.


Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу нэгдүгээр сарын 26-нд эхний ээлжийн 45 хүнийг хүлээн авч гэрийн ажиглалтад оруулсан бөгөөд тус иргэний өрхийн гишүүн бүр мөн адил 7 хоног гэртээ байхыг анхааруулаад байна. Үүнтэй холбоотойгоор энэ хугацаанд өрхийн гишүүдийн ажлаа хийх нөхцөлийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цахим хэлбэрт шилжүүлэн ажиллуулах эсвэл цалинтай чөлөө олгох чиглэлийг баримтлан ажиллахыг холбогдох байгууллагуудад уламжилжээ.

Аймгийн онцгой комиссын шуурхай штабт Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын ЗДТГ-ын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд тэдгээр алба хаагчид Улаанбаатар хотоос ирсэн иргэд тэдний ар гэрийнхэнд хяналт тавин ажиллаж байгаа, иргэд та бүхэн ч мөн адил хяналт тавин бидэнтэй хамтран ажиллаарай хэмээн аймгийн ОБГ-ын дарга З.Баттулга онцлон хэлсэн юм.

Харин гэрийн ажиглалтын хугацаа дуусахаар голомтот бүс нутаг болох Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс шинжилгээ авна гэлээ. 


Холбоотой мэдээ