Сургууль, дотуур байрны орчны аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-28 23:06:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах, орчны аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай зарим техникийн дэмжлэг үзүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 


Боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм, норматив, баримт бичиг, түүний хэрэгжилтийг хангуулах, сургууль, дотуур байрны орчны аюулгүй байдлыг сайжруулах, стандартыг хэрэгжүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор танхимын болон онлайн хэлбэрээр явуулснаараа онцлогтой болжээ. 

Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, дотуур байрны багш, галын аюулгүй байдал хариуцсан нийт 80 ажилтан оролцсон тухай тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээлэв. Мөн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар сургууль тус бүрд 9 төрлийн 303000 төгрөгийн багаж хэрэгслийг хүлээлгэн өгч тодорхой хугацаанд хийх ажлын чиглэлийг хүргүүлсэн байна. Тодруулбал:

1. Гамшгаас хамгаалах хуулийн дагуу гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийх /дотуур байрны үнэлгээг хамт хийх/ Уг судалгаан дээр үндэслэн сургууль, дотуур байрны орчны аюулгүй байдлыг сайжруулах, стандартыг хэрэгжүүлж байгууллагын гамшгийн төлөвлөгөөг шинэчлэн тодотгол хийх,

2. Техник, багаж хэрэгслийг ашиглах аргачлалд суралцах, зориулалтын дагуу ашиглах, байрлуулах, үндсэн хөрөнгөд бүртгэх гэх мэт ажлуудыг хэрэгжүүлэх чиглэл өгчээ.


Холбоотой мэдээ