Мароккогийн хаан вакцин хийлгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАИР. /MAP/. Мароккогийн Хаант улсад коронавирусний вакцинжуулалтын
кампанит ажил эхэлж, тус улсын хаан VI
Мухаммед вакцин
хийлгэсэн эхний хүмүүсийн нэг болжээ.
Хаан Фес хотын хааны ордонд вакцины эхний тунг хийлгэсэн байна.
Мароккод вакцинжуулалт үнэгүй хийгдэж байгаа бөгөөд эрх баригчид нийтийн
дархлаа тогтоож, коронавирусний цар тахалд цэг тавихын тулд иргэдийнхээ 80
орчим хувийг буюу 30 сая орчим хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.
Марокко улс “AstraZeneca” компанийн вакцинаас 2 сая тунг, Хятадын “Sinopharm” компанийн вакцинаас 500 мянган тунг өнгөрсөн долоо хоногт хүлээн авчээ. Вакцинжуулалтын кампанит ажлыг үе шаттайгаар явуулж, 17-оос дээш насныхныг хамруулах аж.
Марокко улс халдварын тохиолдлын тоогоор Африкийн орнууд дундаас
хоёрдугаарт жагсаж байна. Тус улсад коронавирусээр халдварлсан 469 мянган
тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 8224 өвчтөн нас барсан бол 447 мянган
хүн эдгэрчээ.