Өглөгийн баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 13:10:21

Ислам шашныхан Зулхадж хэмэн нэрлэдэг энэ сарын 24-нд мусульмаанчууд Курбан айт (өглөг гаргах) баяраа тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл боломжтой шашинтан бүр мал гаргаж, Аллаах эзний нэрийн өмнөөс тэр малын махыг өлөн зэлмүүн хүмүүст тарааж баярлана.

Мөн энэ өдөр хажчлагчид дэлхийн өнцөг булангаас Мекка хотод цугларч ариун өргөө Кагбаад мөргөл үйлднэ. Энэ баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт Исламын орнуудаас багагүй илгээлт ирж байгаагийн нэгэн жишээ Кувейт улсаас иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн гурван тэрэг ирсэнийг аймгийн эрүүл мэндийн газраас алслагдсан Булган, Дэлүүн, Улаанхус сумынханд гардуулж өглөө. Тэрчлэн Герман, Турк Улсуудын шашны байгууллагуудаас 4500 курбаны мал ирсэнийг тус аймаг болон тус улсын мусульмаанчууд оршин суудаг аймаг хот болох 17 цэгт нядлаж тараана гэж ислаам шашны холбооны тэргүүн М.Азатхан хаж мэдээллээ. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд