Ховд аймаг руу зорчих хүсэлт гаргасан 100 гаруй иргэн хувийн тээврийн хэрэгслээр ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-05 15:33:43

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хурлаар Улаанбаатар хотоос ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах ажлыг хэрхэн зохион байгуулах тухай хэлэлцэв.

Одоогоор нийт 236 иргэн орон нутагт ирэх хүсэлт гаргаж, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабт өгсөн байна. Үүний 100 гаруй нь хувийн тээврийн хэрэгслээр ирэх аж.

Хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэдийг хоёрдугаар сарын 8-ны өдрийг дуустал хүлээн авна.

Харин нийтийн тээврийн хэрэгслээр ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 8-нд нэг удаа татан авалт хийхээр болж, бэлтгэл ажлаа хангаж байна.

Хоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө ирэх иргэдийг нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулахаар аймгийн Онцгой комиссоос нийслэлийн Онцгой комисст санал хүргүүллээ. Мөн орон нутгаас зохион байгуулах ажлын багийг томилон ажиллахаар шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ