Өнөөдөр хүнсний 24 зах, худалдааны төвийг нээлээ

Монголын мэдээ | Нийгэм
sodonizm@gmail.com
2021-02-16 10:53:02

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүнсний зах худалдааны бөөний төвүүдийг үе шаттайгаар нээж эхэллээ. Хуваарийн дагуу өнөөдөр 24 зах, бөөний худалдааны төв нээгдэж, цагийн хуваарийн дагуу ажиллах юм. 



Тухайлбал, Барс-1, Барс-2, Хороолол зах, Орхон зах, Таван-Эрдэнэ зах, Бест зах, Лавай худалдааны төв, Хулхан худалдааны төв, Яармаг зах, Их тойруу худалдааны төв, Бүрд худалдааны төв, Бүрэн плаза худалдааны төв, Мөнх худалдааны төв, Баянзүрх-2 худалдааны төв, Натур худалдааны төв, Жуков худалдааны төв, Эко худалдааны төв, Тэнгэр бөөний төв, Өгөөж зах, Сувдан тав худалдааны төв, Алтай худалдааны төв, Энхжин худалдааны төв, ЖМЖ худалдааны төв зэрэг зах, бөөний худалдааны төвүүд ажиллахаар болсон байна. 


Харин маргааш хүнсний 10 худалдааны төвийг нээх бөгөөд энэ сарын 23-ныг хүртэл нийт 49 худалдааны бөөний төвийг үе шаттайгаар нээх юм. 

 


Холбоотой мэдээ