Дорноговь аймгийн дөрвөн суманд “Мобайл технологи” хэрэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-18 15:52:50

Дорноговь/МОНЦАМЭ/. “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд Дорноговь аймагт эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хаана ч, хэзээ ч хүргэх “Мобайл технологи”-ийг Айраг, Мандах, Улаанбадрах, Эрдэнэ суманд хэрэгжүүлжээ.

Мобайл технологи буюу явуулын эмчилгээ үйлчилгээ нь хөдөөгийн хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг газар дээр нь хийх, эмчлэх,  хянах, нөхцөл бүрдүүлсэн үйлчилгээ аж. Цаашид “Мобайл технологи”-ийг бусад суманд нэвтрүүлж, алслагдсан сумын хүн амд хүрч үйлчлэх зорилт тавьсан байнаМонгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил халдварт бус өвчлөл зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа аж.

Эл төслийг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан, Дорноговь аймгийн ЭМГ зэрэг олон байгууллага хамтран хэрэгжүүлжээ. 

Холбоотой мэдээ