Австрали хүн амаа вакцинжуулж эхэллээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-21 10:10:03

СИДНЕЙ. /ABC/. Австралид коронавирусний вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдэгдэв.


Австралид тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон вакцин хийлгэсэн хамгийн эхний хүмүүсийн нэг болжээ.


“Өнөөдөр хоёр ахмад дайчин, асрамжийн газрын хэд хэдэн ажилтан, хүмүүсийн тусгаарлагдаж буй зочид буудлын ажилтнууд, хилийн албаныхан болон Ерөнхий сайд Скотт Моррисон, ерөнхий эмч Пол Келии, сувиллын тэргүүн Элисон Макмиллан зэрэг эхний бүлгийн хүмүүсийг вакцинжуулна” хэмээн Хант хэлсэн байна. 


Эхний бүлгийн хүмүүсийг вакцинжуулахад Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын вакциныг хэрэглэх аж. Харин холбооны эрүүл мэндийн газрын тэргүүн Брендан Мерфи, Эрүүл мэндийн сайд Хант нар ойрын өдрүүдэд “AstraZeneca” компанийн вакциныг хийлгэх төлөвтэй байна. Тус вакциныг 2 дугаар сарын 16-нд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.


Австралид вакцинжуулалтын хөтөлбөр төлөвлөсний дагуу эхэлж байна. Вакцинжуулалтын эхний долоо хоногт 190 хотын 60 мянга орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ