Нийслэлд найман байршилд хөл хорио үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг дуусаж маргаашаас аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь ажиллаж эхлэх ч халдвар гарсан байршилд хэсэгчилсэн хөл хорио үргэлжилнэ.
Дараах байршилд амьдарч буй иргэд хөдөлгөөн хязгаарлалтад байж хөл хорионы дэглэмийг сахих болж байна.
Ташрамд дурдахад, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 12 хоногийн хугацаанд нийслэлийн 9 дүүргийн 442,303 өрхийг хамруулжээ.