АНУ-д коронавирусээр халдварласны улмаас хагас сая хүн нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
НЬЮ-ЙОРК.
/CNN/. АНУ-д коронавирусний
халдварт өвчний улмаас нас барсан хүний тоо 500 мянга давжээ. Энэ тухай Жон
Хопкинсын их сургууль мэдээлсэн байна.
Сүүлд
мэдээлснээр, халдвар авсан хүний тоо тус улсад 28 174 133-д хүрчээ. Харин нас
барсан хүний тоо 500 071-д хүрсэн байна. АНУ-д коронавирусний халдвар авсны
улмаас нас барсан тохиолдлын тоо Дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүний тооноос их
юм.
Ерөнхийлөгч Жо Байден дэд ерөнхийлөгч Камала Харрисын хамтаар даваа гаргийн
орой короонавирусний халдварт өвчний улмаас нас барсан хагас сая хүний
дурсгалыг хүндэтгэн нэг хором дуугаа хурааж, зул асаана хэмээн Цагаан ордны
хэвлэлийн алба өмнө нь мэдээлсэн билээ.