Ахмад дайчин Г.Дашхүүд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-04 11:17:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Партизан цэргийн төлөөлөл, Сүхбаатар сумын 7-р багийн иргэн, ахмад дайчин Г.Дашхүү гуайд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Ганболд нар "Эх орончдын өдөр"-ийн мэндийг дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ.

Ахмад дайчин Г.Дашхүү нь 1940-1948 онд чөлөөлөх болон Халх голын байлдаанд Өмнөговь аймгийн Орвог Гашууны бор толгойн 0132-р отрядад тулалдаж явжээ. Аймгийн ИТХ-ын дарга энэ өдөр ахмад партизанд МАН-ын 100 жилийн ойн хүндэт медалийг гардуулан өглөө. Түүний энгэрт Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Шатрын спортын мастер, Хүндэт төмөр замчин, ахмад дайчны хүндэт тэмдэг гялалзаж байлаа.  

Ахмад партизаны хувьд өдгөө 95 насны сүүдэр зооглож байгаа бөгөөд "Эх орончдын өдөр"-тэй давхцан төрсөн өдөр нь тохиож буй ажээ. 

Холбоотой мэдээ