Увс нуурын ай сав газрыг 2003 онд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-04 17:31:21

Увс /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 3 Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр. Манай улсын анхны Дэлхийн өв болох Увс нуурын ай сав газрыг 2003 онд болсон Дэлхийн өвийн хорооны 27 дугаар ээлжит чуулганаар байгалийн өвийн ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Тус өв нь сая гаруй га газар нутгийг эзлэн оршдог байна.

“Увс нуур нь Төв Азийн хээр тал нутаг дахь гүехэн устай ханасан давст нуур бөгөөд Азийн нүүдлийн шувуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Увс нуурын ай сав газарт олон төрлийн шувууд, мэрэгчид болон ирвэс, аргаль угалз, янгир зэрэг ховордсон ан амьтан байх бөгөөд уг газар нь энэ бүс нутгийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг дэлхий дахины үнэ цэнтэй байгалийн хосгүй гайхамшигт өв юм. Иймээс эх болсон байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээцгээе” хэмээн Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн хэллээ.

Холбоотой мэдээ