Газрын асуудлаа шийдвэрлэсэн иргэд дэмжлэг авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-10 19:25:10

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй“Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 13  сум, 4 тосгоны 18 бүлгийн 56 иргэнд ажлын байр гаргаж өглөө.

Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд газрын асуудлаа шийдвэрлэсэн иргэдийг уг хөтөлбөрт хамруулжээ.

Эдгээр иргэдэд хүнсний ногоо тариалахад нь зориулан үр бордоо, бага оврын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах, мөн хашаа, хайс барих, худаг гаргах зэрэгт нь зориулан 52000 төгрөгийн дэмжлэгийг аймгийн хөдөрмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ