Сингапурт 3D-хэвлэлийн лаборатори нээгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНСИНГАПУР. /TASS/. Зүүн Өмнөд Азийн хамгийн том 3D-хэвлэлийн лаборатори Сингапурт нээгджээ. “Today” сонинд мэдээлснээр, уг төсөлд 3.6 сая гаруй долларын хөрөнгө оруулсан байна.
Лабораторид 15 ширхэг 3D-принтерийг хэдийн суурилуулсан бөгөөд хувь хүмүүс болон янз бүрийн байгууллагуудын ийм төрлийн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ажээ.
Тус лаборатори нь сансар болон эмнэлгийн салбарын тэр дундаа шүдний эмнэлгүүдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэж 3D-хэвлэлийн лабораторийг нээсэн “Ultra Clean Asia Pacific” компанийн төлөөлөгчид мэдээлсэн байна. Тухайлбал, эмнэлгийн зориулалтаар ашигладаг төрөл бүрийн шилжүүлэн суулгацыг бүтээхээр төлөвлөж байгаа аж.
“Ирээдүйн хэвлэлийн технологи”-ийн хөтөлбөрийг ойрын таван жилийн хугацаанд хөгжүүлэхэд 361 сая орчим долларыг Сингапурын Засгийн газар 2013 онд гаргажээ.
Д.Жаргал
Сэтгэгдлүүд