Хот хооронд нийтийн тээврийн автобусууд явж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-04 13:18:31

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар - Увс, Увс - Улаанбаатар хотын чиглэлд автобусаар зорчих хөдөлгөөн долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригт явахаар болжээ.

Тодруулбал, даваа гарагт "Түмэнд нээлттэй хязгаарынхан" ХХК, холбогдох утасны дугаар нь 99544002, лхагва гарагт "Ач буян" ХХК, холбогдох утасны дугаар нь 99458570, баасан гарагт "Боршоо хүдэн" ХХК, холбогдох утасны дугаар нь 90114489 аж.

“Улаанбаатар хотоос Увс аймагт ирэх иргэд PCR шинжилгээ заавал өгнө. Харин Увс аймгаас Улаанбаатар хот явах иргэд асуумж бөглөөд явна. Мөн Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн иргэд гэрийн тусгаарлалтад долоо хоног хариуцлагатайгаар заавал байх шаардлагатай” хэмээн аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Шуурхай штабтай холбогдох утасны дугаар 8021-0105.

Холбоотой мэдээ