Дөрвөн суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ онд мал тооллогын дүнгээр 5399530 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 3 сумын 785 малчин өрхийн 115.8 мянган толгой мал хаваржиж байна. Хангай, Цахир, Чулуут, Хашаат суманд зун гантай байсны улмаас малын идлэг муудаж, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.
Энэ
онд 2652137 толгой хээлтэгч мал төллөнө.
Гадны
аймагт 48 малчин өрхийн 19.5 мянган толгой мал отроор, тус аймагт 5 аймгийн
40 сумын 214 өрхийн 98.3 орчим мянган толгой мал отроор өвөлжлөө.
Харин аймаг
дотроо Чулуут, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Жаргалант,
Өлзийт, Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх сумын 117 өрхийн 56,6 мянган толгой мал отроор өвөлжиж,
хаваржиж байна.
Өвс
тэжээл бүрдүүлэлт, зарцуулалтын
хувьд сумдын нөөц бүрдүүлэлт өвс 1328 тн, тэжээл 261
тн байснаас 90 хувийг малчдадаа борлуулжээ. Одоогоор сумдын нөөцөд
309 тн өвс, 113 тн тэжээл байна.
Энэ
онд Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 325 тн өвс
нөөцөлснөөс өнөөдрийн байдлаар нөөцөд 15 орчим тн өвс байгаа бөгөөд иргэд,
малчдад 8500 төгрөгөөр өвсийг худалдан борлуулж байна.
2021
оны 3 дугаар сарын байдлаар 18 суманд 10084 толгой бод, 23177 толгой бог нийт
33261 толгой мал зүй бусаар хорогдсон
нь нийт малын 0,6 хувийг эзэлж байна.