320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-04 16:24:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын II сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж, ашиглалтад орууллаа.

Тус өргөтгөл нь спорт заал, номын сантай бөгөөд УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр тус өргөтгөлийн бүх анги танхимыг тохижуулж, сургалтын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангаад байгаа юм.  

Энэ онд аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсвийн 31.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг хийхээр төлөвлөжээ. Оны өмнө Хужирт суманд 50 ортой хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол ирэх сард Арвайхээр сумын “Тэмүүлэл-Эрдэм” бага сургуулийн 240 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахаар 90 хувийн гүйцэтгэлтэй барьж байна. Мөн Сант суманд 240 хүүхдийн бага сургуулийн барилгыг барьж эхэлжээ.

Холбоотой мэдээ