Бизнес эрхлэгчдэд зориулж цахимаар цуврал сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-05 15:10:59
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын санаачилгаар  бизнес эрхлэгчдэд зориулж цахим цуврал сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг “Нэтхаус” компанитай хамтран “Дижитал маркетинг” сэдвээр  үнэ төлбөргүй явуулж байгаа юм. Эхний сургалт өнгөрсөн сард болсон бөгөөд цахим орчинд сурталчилгаа хийх, хөгжүүлэлтийн чиглэлээр заасан бол өнөөдөр маркетинг, сошиал медиа сувгийн хөгжүүлэлтийн талаар заалаа.  

Мөн контент төлөвлөгөө гаргах,  борлуулалтаа нэмэгдүүлэх аргачлалын талаар мэдээлэл өглөө. Тус компани сүүлийн зургаан жилд сошиал медиа, дижитал маркетингийн чиглэлээр 200 гаруй танхимын сургалтыг зохион байгуулж, 3000 орчим суралцагчийг төгсгөсөн байна. 

Холбоотой мэдээ