Тайлангаа ирүүлсэн ААН-ийн тоо 34.5 мянга болж буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-05 15:41:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын байгууллагад аж ахуйн нэгжийн татварын өнгөрсөн оны тайланг 34,6 мянган ААН, байгууллага ирүүлжээ. Тайлангаа ирүүлсэн аж ахуй нэгжийн тоо 2019 онд 61.6 мянга байсан бол 2020 оны сүүлийн улиралд 34.5 мянга болж буурсан байна. 



2020 онд 132 мянган аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлснээс 98 мянга буюу 74.2 хувь нь Х тайлантай, ийм компаниудыг хассанаар 34,6 мянга буюу 25.8 хувь нь тайлангаа бүрэн ирүүлжээ. Үүгээр тооцоход 27.1 мянган компанийн үйл ажиллагаа зогсож, тэр хэмжээгээр ажлын байргүй болсон хэмээн бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас татварын байгууллагын эх сурвалжийг үндэслэн мэдээлэв. 


Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ