Х.Нямбаатар: Оюутолгойн хөрөнгө оруулагч болон Монголын эрх ашгийг тэнцвэржүүлж гэрээг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-07 23:49:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч тал болон Монгол Улсын эрх ашгийг тэнцвэржүүлсэн "win-win" зарчмыг барьж гэрээг шинэчилнэ гэдгийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим хуудсандаа мэдээлжээ. 


Тэрээр Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцсийн хувилбарыг Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын багийг ахлан ажиллаж байгаа юм. Тус ажлын багийнхан өнөөдөр Оюутолгой төслийн ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцсан байна.



Ташрамд дурдахад, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй дээрх ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Холбоотой мэдээ