Монгол Улс, Европын Холбооны Бодлогын анхдугаар яриа хэлэлцээ боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-11 09:57:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын Холбооны Бодлогын анхдугаар яриа хэлэлцээг өчигдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалав.


Яриа хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцсон бөгөөд Ази, Европ тивийг холбох бодлого, стратегийн асуудлаар тусгайлан мэдээлэл солилцож, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.



Энэхүү яриа хэлэлцээ нь Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш анх удаа болж буйгаар онцлог бөгөөд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэд цаашид жил бүр хуралдана.

Холбоотой мэдээ