Италийн Элчин сайдын яам МҮХАҮТ-ын платинум гишүүнээр элсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ![](/files/6049b64a7f969.jpeg)
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Лаура Боттаг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Итали улсын Үндэсний судалгааны төвтэй ноос, ноолуур боловсруулалтын төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах, өндөр технологиор бий болгосон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох, ЖДҮ-ийн шатны төслийг дэмжиж ажиллах талаар ярилцлаа.
Энд нэхмэлийн салбарыг онцолж хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжсэн уулзалт, ажил хэрэгч арга хэмжээг хамтран зохион байгуулж, цаашид хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засаг бизнесийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов. Уулзалтын үеэр Итали улсын ЭСЯ МҮХАҮТ-ын Платинум гишүүнээр элсэж гэрчилгээгээ гардан авав.